Halloween” буюу сүнсний баярыг 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн католик шашны зан үйлээс үүсэлтэй шашны баяр гэж үздэг. Сүнсний баярыг дэлхийн зарим улс орнууд тэмдэглэдэг бөгөөд манай улсын хувьд сүүлийн жилүүдэд өргөн тэмдэглэдэг болсон хэдий ч эцэг, эхчүүдээс хүүхдийн хүмүүжил сөргөөр нөлөөлж байна гэх гомдол гарсаар байгаа. Өнгөрсөн жил БСШУСЯ- аас эцэг, эхчүүдийн гомдлын мөрөөр Ерөнхий боловсролын сургуулиудад сүнсний баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Өнөөдөр тус яамнаас энэхүү шийдвэр хэвээр байгааг мэдэгдэж ЕБС-иудад сүнсний баяр тэмдэглэхгүй байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газарт чиглэл өгсөн байна.