Говь нутгаас төрөн гарсан алдартнуудын нэг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний бөхийн нэрт тайлбарлагч Монгол Улсын начин А.Ганбаатар агсны нэрэмжит музей түүний төрсөн Баян-Овоо суманд нээгдлээ.
А.Ганбаатар агсны гэр бүл, үр хүүхдүүд, тус сумын ИТХ, ЗДТГ хамтран энэхүү музейг байгуулж байгаа бөгөөд А.Ганбаатар агсны шагнал урамшуулал, зодог шуудаг, түүхэн баримт, ном, товхимол түүний эдлэж хэрэглэж байсан зүйлсийг үзмэр болгон байршуулжээ. Дашрамд дурдахад 2014 онд түүний төрсөн сум Баян-Овоо сумын 90 жилийн ойгоор түүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөг нь сүндэрлүүлж байсан билээ.