Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд Хүрмэн багийн иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэх хөдөлгөөнт баг ажиллаа. Тус баг нь сумын төвдөө байрладаг бөгөөд шуурхай үйлчилгээний хүрээнд эрүүл мэнд, боловсрол, төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, малчид, иргэд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт сургуулийн камержуулалт, багш хөгжлийн төвтэй болгох, цэцэрлэгийн анги танхимын тохижилт, дрож дэвсгэр шинэчлэх, сумын хог ачилтын менежментийг сайжруулахад хэрэгцээт техник тоног төхөөрөмжөөр хангах, Хүрмэн сумаас-Даланзадгад хот хүртэлх замын асуудлыг сайжруулах зэрэг санал санаачилгыг уламжиллаа.
Харин сумын иргэд хоёр сум хоорондын хилийн маргаантай асуудал, өвөлжөө бууцны маргааныг хэрхэн шийдвэрлэх, төрийн албаны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд аймаг орон нутгаас дэмжиж ажиллах зэрэг асуудлуудыг хэлж, шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагаас хүссэн юм.