Монгол улсад ирж буй гадаадын жуулчдын 80 гаруй хувь говь нутгийг зорин очдог гэсэн албан судалгаа бий. Өмнийн говийг зорин ирж гадаад, дотоодын жуулчдад Өмнөговь аймгийн тухай мэдээлэлэл, аялал жуулчдын баазууд, аялалын маршрут зэрэг мэдээллийг нэг дороос хүргэхээр Даланзадгад хотод угтах, үдэх цогцолборыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулж ашиглалтанд оруулсан байна.
Энэхүү цогцолбор ашиглалтанд орсонтой холбогдуулан Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамыг аргадах, алтан шар замыг ерөөх, иргэдийн замын хөдөлгөөнд оролцох ухамсар, хандлагыг сайжруулах зорилгоор "108 ээжийн сүүн өргөл" арга хэмжээг аймгийн Хөгжимт жүжгийн театр, Маанийн хийд, Цагдаагийн газар, Даланзадгад сумын багууд хамтран зохион байгууллаа.