Өмнөговь аймгийн Политехник коллеж нь зах зээлд эрэлттэй мэргэжлээр урт болон богино хугацааны сургалтын үйл ажиллагаа явуулж, орон нутгийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэж байна. Тус коллежийн удирдлагын зүгээс суралцагчдаа эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан мэргэжилтэн болгохын анхаарч ажилладаг бөгөөд энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаандаа ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр тус коллежийн багш, оюутан, ажилчид эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааны соёлыг түгээгч болно гэдгийг онцолж байна.