Тус суманд 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн дотуур байр баригдаж байгаа бөгөөд энэ сард ашиглалтанд орно. Саяхан хуралдсан аймгийн ИТХ ын хуралдаанаар орон нутгийн төсвөөр 320 хүүхдийн сургууль баригдахаар орон нутгийн төсөвт тусгагджээ. Мөн сумын төвийн уурын зуухыг шилжүүлэх шинээр барих, 10 айлын орон сууц, сумын эмнэлгийн барилгын дулааны шугам сүлжээний засвар, Цагаан уулын застав халуун усны барилга шинээр барих, 252 дугаар тусгай ротын авто грашийн засвар, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр хоёр гүн өрмийн худаг, хоёр худаг засварлахаар ирэх оны төсөвт тусгагджээ. Сум орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудал, гаргасан саналыг хүлээн авч, төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Баянбат болон сумын удирдлагууддаа иргэд, сонгогчид талархалаа илэрхийллээ.