"Клин Энержи Ази"ХХК нь Цогтцэций сумтай хамтын ажиллагааны хүрээнд жил бүр Сийрст багийн нийт малчин өрхөд үнэ төлбөргүй өвс, тэжээл өгдөг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагаа гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус багийн 130 малчин өрх тус бүрт таван боодол өвс, нэг шуудай тэжээл олголоо. Хамтын ажиллагааны гэрээг биелүүлэн малчид өрхүүдийг дэмжин ажилласанд тус компаний хамт олонд сумын удирдлага, малчдын зүгээс талархал илэрхийлээ.