Даваа гариг 2026/05/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 212 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 160 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 148 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 152 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 172 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 152 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 168 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 164 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 160 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 152 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 156 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 140 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 188 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 160 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 140 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 144 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 128 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 128 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 140 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 132 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 144 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 140 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 184 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 144 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 136 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 148 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 140 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 136 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 144 удаа

Дээдлэн хүндлэх багш минь

НИЙТЭЛСЭН: 2020-01-15 13:41 GMT+8

Багш хэмээх эрхэм нэрийг хүртээд хэдий 10 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд үерхэж нөхөрлөсөн, үлгэрлэн дуурайсан олон олон багш нартай танилцаж заримтай нь мөр зэрэгцэн ажилласандаа баярлаад барашгүй. Тэдний дундаас дээдлэн хүндлэх Д.Дамба багшдаа баярласан сэтгэлээ энэхүү бяцхан бичвэрээр  уламжлан дамжуулахыг хүслээ. 
Д.Дамба багштайгаа анх 2011 оны 9 сарын 01-нд танилцаж билээ. Дэгжин саарал  хослол өмсөж, ягаан судалтай зангиа зүүсэн байсан. 
Багш маань үргэлж костюм, срочкон цамц өмсөж, занги зүүж, бүрх малгай духлуулан явна. Хавар намартаа саарал пальто өмсөж ер нь их дэгжин сайхан хувцаслана. Багшийнхаараа цонхтой цаг, баяр ёслол гэд байс хийгээд л орно. Үргэлж малын  сүүтэй цайтай, өрөм ааруултай сууж байна. Гэр нь жигтэйхэн цэвэр цэмцгэр. Үүдэнд нь гутлаа аятайхан тавихаас эхлүүлээд хог унагахгүй, ном дэвтрийг нь дураараа бутраахгүй, зургийн цомгийг нь байранд нь тавих гээд бүгд ном журмын дагуу байхгүй бол болохгүй тийм цэгцтэй журамтай хүн миний багш. Багш маань ширээн дээрээ ном, дэвтэр дэлгээд тавьчихсан байнга л эрдмийн ажил хийгээд сууж байна. Ном сониноос уншсан зүйлээ дэвтэр дээрээ нямбайлан бичсэн байна. Дандаа хэрэгтэй мэдээлэл бичсэн дэвтрийг нь амтархан унших дуртай. Сонирхолтой мэдээ мэдээлэл танин мэдэхүй, эрүүл мэндийн тухай зүйлс голдуу бичээстэй байна. Ямар ч гоё номоос илүү багшийхаа дэвтрийг уншихыг хүснэ. “Чингис хааны төрсөн  Дэлүүнболдог гэдэг газар нь эрт дээр үед,  хүү төрвөл, амаржсан эхэд   адууны махаар шөл хийж дэлгүүг нь  хүүхэд төрсөн газар булдаг ёс байсан бөгөөд үүнээс үүдэж дэлүү булдаг буюу  Дэлүүнболдог хэмээн нэрлэжээ” гэснийг багшийнхаа дэвтрээс уншаад Хэнтий аймгийн Дадал сумаар аялахдаа хөтөч тайлбарлагчид нь хэлж гайхуулж билээ. 

Багш маань сумо шимтэн үзнэ. Сумо гарч байхад нь очвол ямар ч сайхан ном зохиолын тухай ярьсан  нэг их тоохгүй. Бөх бас сонирхоно. Томоохон барилдааны бүртгэлийг нарийн  сайхан хөтөлнө. 
Бусад аймгийн хүүхдүүдтэй захидлаар харилцах аян өрнүүлэхэд багш маань нэлээд удаан зарлага хийсэн дээ. Шуудан явж захидал, сонин зэргийг минь хүргэж ирнэ. Хүмүүн бичиг сониноо захиалсан уу? Захиалга эхэлсэн шүү гэж байнга сануулна. Тэмцээн уралдааны зар байвал сониноос хайчлаад аваад ирнэ. Олон захидал ирсэн байвал энгэртээ тэврээд тэртээгээс хурдан хурдан алхан алхаад ирнэ. Цөөн захидал байвал сонины завсар хийгээд сугандаа хавчуулчихаад ирнэ . Захидал хичээл дууссан болохоор багш маань одоохондоо амар байгаа байх аа. 
Багшийнд очсон хүн бүр зургийн цомгийн нь үзэх дуртай. Бүх зургийг ангилж тус тусад нь альбом болгон хийсэн байна. Цагаан сар бүрээр бидний зургийг дарж угаалгаж өгнө. Залуу байхдаа өөрөө зургаа дарж өөрөө угаадаг байсан тухайгаа зурагнуудаа харж байгаад л ярина. Багшийн зургийн цомогт наандаж 100 жилийн түүхийг агуулсан гэрэл зургууд бий дээ. Багшийн маань ярих дуртай сэдвийн нэг шавь нар нь. Өөрөөс нь өмнө гавъяат болсон шавь нарыгаа үргэлж магтан ярина. Энэ ангиас хамгийн олон эмч, багш төрсөн, энэ ангиас хамгийн олон гавъяат төрсөн. Энэ ангийн тэдэн жилийн ойн уулзалт, энэ ангийн тэр гээд л ярина. Х.Бадамсүрэн, С.Адилбиш хоёр гавъяатын зургийг жаазлаад хоймортоо тавьсан байна. 

Шинийн гурванд багшийндаа очих даа мөн сайхан шүү. Үхрийн өвчүү нимгэн зүсэж тавиад, өрөм хөвсөн цай аягалаад, өөрийнхөө хийсэн буузаар дайлна. Бас салат хийчихсэн байна. Хамгийн сүүлд нь томоо савтай компод гаргаж ирээд бүгдийг ижил тэнцүү хувааж өгнө. Цагаан сарын бэлгэнд жижиг тэмдэглэлийн дэвтэр улаан үзэг өгнө. Тэр дэвтэр дээр бид  хурлын тэмдэглэлээ хөтөлнө. Одоо надад  хурал бичээд дүүрсэн 7 дэвтэр байна. Түрүү жилийн дэвтэр дуусах дөхөж байхыг бодоход цагаан сар ойртож байгаа юм байна даа. 
Энэ биеээрээ амьд түүх, үлгэр дуурайлал, багш хүний эрхэм сайхан намба төрхийг өөртөө шингээсэн ачлалт багшдаа баярлалаа. Удахгүй мантуун буузаа барьж очиж сайхан цай уунаа багшаа. 
Өмнөговь аймгийн Нэгдүгээр сургуулийн багш М.Ууганбаяр