Өмнөговь аймгийн 2020 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Өмнөговь аймгийн хэмжээнд нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна гэж холбогдох албаныхан хэллээ.
Агаарын температур нь ихэнх нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй.
Энэ сард нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.