Ням гариг 2026/05/10
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 104 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 76 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 72 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 72 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 68 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 60 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 80 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 64 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 72 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 64 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 80 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 68 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 92 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 68 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 60 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 60 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 60 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 52 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 52 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 52 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 60 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 60 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 56 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 84 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 60 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 68 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 72 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 64 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 64 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 64 удаа

ИРГЭД ТАТВАРТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА

НИЙТЭЛСЭН: 2020-01-16 12:16 GMT+8

Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ? 

Иргэдийн оролцоогүйгээр асуудлыг нь шийдэх гэсэн коммунист арга ямар үр дүнд хүргэж байгааг Улаанбаатар хотоор тэр дундаа гэр хороолол дундуур хэсэг явахад л мэдэрнэ. Иргэн А-ийн амьдарч байгаа хороонд улсын төсвөөс хуваарилсан мөнгө нь хүрээгүй учраас гэрэлтүүлэг байхгүй тас харанхуй гудмаар хэний нохойд хазуулж, хэнд дээрэмдүүлчих бол гэсэн айдастай алхах энүүхэнд. Тэгвэл төсвөөс хуваарилсан мөнгө хүрэлцээгүй ч заавал хийгдэх ёстой, иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй ажлыг хаанаас санхүүжүүлж хэн хийх үүрэгтэй юм бэ? Энэ бол иргэдийн хамгийн сайн мэдэж байх ёстой сан буюу Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС). Учир нь энэ санд хуримтлагдаж байгаа хөрөнгөөр ямар ажил хийхийг иргэдээс санал авч шийддэг юм. Өөрөөр хэлбэл нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилготой ба энэ нь 2013 онд хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хуульд тусгалаа олсон. Энэ сан орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлнэ гэсэн том зорилготой.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг дотоодын НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Доорх зургаас бүрдүүлэлтийн хувийг харж болно.

931556c82bd7603b9bb053aa72e29450.png

ОНХНС-д 2013-2019 онд нийт 1 их наяд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилжээ. Харин 2020 онд 188 тэрбум төгрөг хуваарилсан байна.

620cc6170f6c4455f2147a920f887acd.png

Товчхондоо иргэн таны татварт төлсөн хөрөнгөөс буцаагаад таны амьдрах орчныг сайжруулах зорилгоор орон нутагт нь дахин хуваарилж байгаа хөрөнгийг хэлж байгаа юм.

9fb7e66c32e43b8800540c51859b0727.png

Энэ сангийн хөрөнгөөр юу хийх боломжтой вэ? 

ОНХС-ийн хөрөнгийг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой. Харин улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага; Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйл болон ёслолын зардал; Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа; Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээнд энэ сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглодог. 

2013 оноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Улаанбаатар хотод цахим хэлбэрээр авах боломж бүрджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар бусад албаныхантай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг хөгжүүлж 2018 онд туршилтын цахим санал асуулгыг 9 дүүргийн 19 хороонд хэрэгжүүлж, нийт 13,000 иргэдийн санал авсан байна. Үүний дараа 2019 оны 4-р сарын 8-аас 5-р сарын 8-ны хооронд нэг сарын хугацаанд 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаарх иргэдийн саналыг мөн SmartUB аппликейшнээр авчээ. Энэ цахим санал асуулгад 6 дүүргийн 42 хорооны иргэд хамрагдсан бөгөөд санал асуулгад оролцох ёстой байсан 176,000 иргэнээс 43 хувь буюу 76,330 иргэн SmartUB аппликейшнийг ашиглан, цахимаар саналаа өгсөн байна.

343fcd1d2664d42f9e95a50757bfa52d.png

Уг нь ОНХС-ийн цахим санал асуулгад жил бүр 18-аас дээш насны иргэд оролцох боломжтой. Гэтэл 2019 оны санал асуулгад SmartUB аппликейшнийг ашиглан саналаа өгсөн иргэдийн 13 хувь нь л 18-25 насныхан байв. 

60c8764966929a1662367ec8a1e6635b.png

Харин одоо 2021 онд хэрэгжүүлэх ажлын санал асуулгад Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 173 хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг хамруулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хийж байна.

Энэ сангийн хөрөнгө юунд зарцуулагдахыг хэн шийддэг вэ? 

2018 оноос иргэд өөрсдийн амьдрах таатай орчноо бүрдүүлэхийн тулд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аливаа ажилд саналаа өгөх, бүтээлчээр оролцох боломж нь эрх зүйн хувьд нээлттэй болсон. Угаас иргэд л оршин суугаа орон нутгийнхаа нөхцөл байдлыг хэнээс ч илүү мэдэх бөгөөд тэд өөрсдийн нийтлэг ашиг сонирхол, хэрэгцээг хамгийн сайн төлөөлж чадна. 2019 онд санал асуулгад хамрагдсан нийт 76 мянган иргэдээс 2020 онд амьдарч буй хороондоо камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн буюу 21 хувь байв. Харин 15 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлт, 13 хувь нь гэрэлтүүлэг, 11 хувь нь хүүхдийн тоглоомын талбай болон биеийн тамирын талбай, 9 хувь нь явган хүний зам гүүртэй болох гэдэгт саналаа өгчээ. Гэтэл 4 хувь нь л нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах ажилд саналаа өгсөн нь хамгийн бага санал авсан ажил байв.

5566612f04c6b87753da46460f2ec803.png

41fcd6d5cce5f6041166d798da2decfe.png

Иргэний нийгэм өндөр хөгжсөн оронд хүмүүс нь төр засгийн шийдвэр гаргахад идэвхтэй оролцдог, хэрэгжилтийг нь хянадаг, хариуцлага тооцдог. Харин манайд иргэний нийгэм идэвхтэй биш байгаа учир улс төрчдөд төрөөр дамжуулан бизнес хийх, хувьдаа ашиг олох, нийтийн хөрөнгийг зувчуулан баяжих боломж олдсоор байгаа. Тиймээс ОНХС бол иргэдийнх нь мэдэлд бүрэн өгч байгаа хөрөнгө гэдгийг санаж 2020 оны санал асуулгад SmartUB аппликейшнийг ашиглан саналаа өгөөрэй. Иргэдийн яахаа шийдсэн бүтээлч оролцоог төр засаг санхүүгээр дэмжвэл бодит өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

2020.01.06

Сэтгүүлч Г.Жавзмаа