“Мөнгөн өвөл” нэг өдрийн дугуйн аяллыг “Монголиа экспедишнс” компани долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийг хамруулан зохион байгуулж байна.
Энэхүү санаачилга Улаанбаатар хотын иргэд амралтаа эрүүл агаарт, дугуйн аялал хийж өнгөрөөх амьдралын шинэ хэв маягийг хэвшил болгоход оршиж байгаа бөгөөд уг аялалд оролцохыг нийслэлийнхэнд уриалж байгаа аж. Нийслэлийн иргэд, гэр бүл, найз нөхдийн хүрээнд хамтдаа их хотын шуугиант амьдралаас нэг өдөр ч болов хөндийрч амралтын өдрөөр цэвэр агаараар амьсгалж, салхинд гарч идэвхтэй аялах сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.