ШИНЭ нам болон УИХ-д суудалгүй 23 намаас орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохгүй байх хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Орон нутагт намчирхал, улс төрөөс үүдсэн хуваагдал газар авч энэ нь иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа тул ийнхүү хүсэлт гаргаад байгаа аж.
Сонгуулийн үр дүн төрийн бүхий л шатанд нөлөөлж байгааг тэд хэлж байна. Иймээс орон нутгийн сонгууль бол иргэдийн төлөөлөл байх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хөндөж байсан ч дэмжигдээгүй юм.