Баасан гариг 2026/06/05
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 264 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 200 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 176 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 200 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 208 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 196 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 192 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 192 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 184 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 164 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 228 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 180 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 164 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 168 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 152 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 164 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 164 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 164 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 168 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 212 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 180 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 160 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 168 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 172 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 156 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 168 удаа

Д.Сумьяабазар: Ногдол ашиг тараахэсэхийг хоёрдугаар сарын 15-наас өмнө шийдвэрлэнэ

НИЙТЭЛСЭН: 2020-01-21 13:44 GMT+8

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдэх талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас өнөөдөр болсон "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр тодруулав. 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах талаар хэрхэн яаж шийдэх гэж байна вэ? 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны тухайд нийт бүртгэл дуусаж байгаа. Ер нь "ЭТТ" ХК 2017 оноос хойш БНХАУ-ын "Чалко" компани болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг тэглээд ашигтай ажиллаж ирсэн. Энэ нь уул уурхайн ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байх үетэй давхцаж бидэнд нөхцөл боломжийг олгосон. 

1072 хувьцаанд ногдол ашиг хувааж тараах эсэх дээр нэг хэсэг нь дэмжээд, нэг тал нь "эсэргүүцсэн" хоёр тал байгаа юм. Аливаа зүйлийг бид 2 талтай харах ёстой. Мэдээж, нэг их наядын ашигтай ажилласан компани дээр энэ талаар яригдах нь зүй. Энэ талаар буюу ногдол ашиг хуваах талаар судалж үз гэсэн чиг үүргийг компанийн удирдлагуудад өгсөн. 

Энэ 7 хоногийн буюу маргаашийн Засгийн газрын хуралдааны дараа ТУЗ-ийн хурлаа хуралдуул энэ дээр бид тооцоололтой танилцаж ярилцаад Компанийн тухай хуулиараа 2 дугаар сарын 15-ны дотор шийдвэрээ гаргах ёстой. Тэрнээс өмнө олгох олгохгүйг ярьж байгаад шийднэ. 

ЭТТ-н нэгж хувьцааны үнэ ханш өсөхөд экспортын төсөл рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийж байж, төмөр зам тавих, нүүрс баяжуулах, коксжсон үйлдвэр барих гээд олон зүйл нөлөөлнө. Ингэж байж 1072 хувьцааны үнэ цэн болон ногдол ашиг өснө. "ЭТТ" олон улсын хөрөнгийн бирж дээр гарч байж л засаглал сатай, нээлттэй, ил тод хариуцлагатай, шилэн компани болно. Үүний төлөө л бид зорьж байна. Хувьцааны нэгж үнэ 933 төгрөг олон улсын ирж дээр тогтсон үнэ биш. Үнийг тогтоох ажлыг давхар хийж байна. 

-Тэгвэл "ЭТТ"-н хувьцааг олон улсад гаргах ажил хэр явагдаж байна?

-Энэ талаар шинээр байгуулсан "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани ажиллаж байгаа. Сайн ажиллаж, IPO хийх, хувьцаа гаргах ажил маш сайн яваа. Өчигдөр Сайдын зөвлөлийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой майнинг" болон "Монросцветмет" компаниудын талаар, мөн "Жонш" хөтөлбөрийн талаар оруулж хэлэлцэн үнэлгээг гаргасан. Гэхдээ IPO хийхтэй холбоотой дотоод мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж болохгүй. 

Энэ талын хуулийн зохицуулалт, дүрэм журам бий, санхүүгийн зөвлөмж ирсэн. Хөрөнгө босгох үйл ажиллагаа тул хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг бодсон ч мэдээллийн аюулгүй байдал чухал. Бусдаар хувьцаа гаргах ажиллагаа маш сайн яваа, дотооддоо энэ ажлыг ирэх 2 дугаар сард багтаан дуусгаж, 3 дугаар сард Хөрөнгийн бирж рүүгээ материалаа өгнө. 2-3 сар шалгаж бүртгээд энэ ажлын ард бид сонгуулиас өмнө гарна. 

Тодруулга: "ЭТТ" ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Монголын үндэсний, дотоодын ААН-үүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн компани урд өмнө нь гарч байгаагүйг "ЭТТ" ХК-иас мэдээлж байна.