Пүрэв гариг 2026/06/04
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 264 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 200 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 176 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 200 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 208 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 196 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 192 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 192 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 180 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 164 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 228 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 180 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 164 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 168 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 152 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 160 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 164 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 164 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 168 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 212 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 176 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 160 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 168 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 172 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 156 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 168 удаа

Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараараа хоёрт орлоо

НИЙТЭЛСЭН: 2020-01-22 15:03 GMT+8

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019" -ын үр дүнг танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ. Энэхүү тайланг 2012 оноос гаргаж эхэлсэн байна. Өрсөлдөх чадюар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох явдал юм. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байгаа аж.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг судалгааны тайлангаас онцлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тэрбээр "2012 онд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 62 байсан бол өнгөрсөн онд 68 болж өссөн. Мөн хамгийн өндөр болон хамгийн бага оноотой аймгуудын хоорондын зөрүү 2012 онд 27.65 байсан бол өнгөрсөн онд 37.35 болсон. Удаан ч гэсэн аймгууд дээр хөгжил дэвшил явагдаж байна. Аймгуудын хоорондын хөгжлийн ялгаа багасаж байна. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараар Орхон аймаг дахин тэргүүлсэн бол удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод аймгууд орсон. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмблэгдсэн. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр үзвэл эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлсэн" гэв. 

НАЙМАН АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНООГОО САЙЖРУУЛЖ ЧАДСАН

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурчээ. Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн тоо өссөн байгаа нь судалгаагаар харагджээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2019

  1. Орхон- 100
  2. Өмнөговь- 97.85
  3. Дорноговь- 94.53
  4. Дархан-Уул- 94.02
  5. Дорнод- 87.14
  6. Говьсүмбэр- 80.81
  7. Сүхбаатар- 73.07
  8. Өвөрхангай- 71.84
  9. Увс- 71.65
  10. Сэлэнгэ- 71.42
  11. Хэнтий- 70.53
  12. Төв- 67.71
  13. Баян-Өлгий- 60.12
  14. Ховд- 59.76
  15. Хөвсгөл- 57.24
  16. Завхан- 54.63
  17. Баянхонгор- 48.24
  18. Дундговь- 46.59
  19. Говь-Алтай- 46.18
  20. Архангай- 39.11
  21. Булган- 37.35

Аймгуудад гарсан өөрчлөлтийн талаар судлаач н.Ганбат “Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна. 4 шалгуураас хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай. Эсрэгээрээ хамгийн тогтворгүй өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг юм. 2019 оны тайлангаас харахад Монголын 8 аймаг өрсөлдөх чадварын оноогоо сайжруулж чадсан бол 12 аймгийн оноо буурсан. Хамгийн их өөрчлөлт гарсан аймгууд нь Дорноговь, Ховд, Дорнод аймаг байв” хэмээн ярилаа.