Даваа гариг 2026/09/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 536 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 5 нас хүрч байна

НИЙТЭЛСЭН: 2020-01-24 14:08 GMT+8

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт 2015 оны нэгдүгээр сарын 24-ний  өдрийн 08 цаг 27 сек 25 доль цагт 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин мэндэлсэн нь Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон юм.

Охины аав Х.Хатанболдын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин нэрийг охинд өгсөн билээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн овгийн Хатанболдын Монголжин охиныг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний  өдрийн морь цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэгч Б.Должинсүрэн Монгол Улсын иргэний улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх Х.Монголжин охины аавд албан ёсоор гардуулан өгч баяр хүргэж байв.

Х.Монголжин охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын 4 сая дахь иргэнийг билэгшээсэн  үйл явдал боллоо гэж тухайн үед мэдээлж байсан юм.

Өнөөдөр Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр Х.Монголжин “Өнөөдөр би 5 нас хүрч байна. Би өөрийгөө гурван сая дахь иргэн гэдгийг мэддэг. Төрсөн өдрөөр маань зөндөө олон хүн ирж бэлэг өгдөг. Бэлэг өгсөн ах эгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40917, эмэгтэй 38990 хүүхэд байгаа юм.

Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн Хоёр сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван  сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна.