Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууныг үеийн эрсдлийг бууруулах үүднээс ЕБС-иудыг өмчийн хэлбэр үл харгалзан 2020.3-р сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа.Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ийнхүү Улсын Онцгой комисс шийдвэр гаргажээ.
Дээрх шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургааль, цэцэрлэгийг амраахаар болов.
Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.