ДЭМБ-ын мэдээллээр өнөө өглөөний /2020.01.24/10.30 цагт БНХАУ-д коронавирусийн халдвар 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөнбол Улсын онцгой комисс хуралдаж байх 17.00 цагийн орчимд халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Монгол Улс Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөртэй.
Тиймээс сургууль, цэцэрлэгийг 3-р сарын 2-ныг хүртэл хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарч, ирэх даваа гарагаас эхлэн цэцэрлэг, сургууль ажиллахгүй. Ингэснээр сургалтын хөтөлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Улсын онцгой комиссын хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга оролцсон. Сургууль урт хугацаагаар завсарлах болсонтой холбогдуулан боловсролын байгууллагууд онлайн сургалт явуулах саналыг Онцгой комиссоос гаргалаа гэв.