Аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дараах үүрэг, чиглэлийг өглөө:
✅Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох
✅Хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх
✅Дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох
✅Шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох
✅ААН, албан байгуулагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
✅Эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх
✅Зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах
✅Хилийн боомтуудын үйл ажиллагааг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулах
✅Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх
✅Төрийн байгууллагууд хуваарь хийж Албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх