Өмнөговь аймгийн Засаг даргын албан даалгаварыг биелүүлэх зорилтын хүрээнд ЗДТГ-ын НБХ-ээс эмийн сангийн эрхлэгч нартай уулзаж тэдний санал бодлыг сонсож, ханиад томуугийн үед хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
✅КОРОНАВИРУС, томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллах
✅Үндэслэлгүйгээр эмийн болон хамгаалах хэрэгслийн үнийг зохимолоор хөөрөгдөхгүй, тогтвортой байлгахад онцгой анхаарах
✅Эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг тасалдуулахгүй байх, хандив тусламж үзүүлж, хамтарч ажиллах
✅Нийт эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудыг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 24 цагаар гаргаж эрүүл мэндийн газарт мэдээлж байх
✅Шинж тэмдэг илэрсэн зовиуртай иргэд үйлчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагат хандахыг зөвлөх, эмчийн жороор эм олгох