Аймгийн номын сангаас явуулын номын сангийн үйлчилгээгээр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн болон Эрүүл мэндийн газрын ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгчдэд шинэ ном хэвлэлээ танилцуулан уншлага үйлчилгээ үзүүллээ. Мөн 2020 оны зөөврийн номын сангийн ажлын гараагаа Даланзадгад хотын 2, 23, 24 дугаар цэцэрлэгүүдээс эхлэж бяцхан уншигчиддаа үлгэрийн зурагт ном, танин мэдэхүйн ном хэвлэлээ танилцуулж үлгэр уншиж өглөө.