Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс "Англи хэлтэй-Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн 10 хоногийн эрчимжүүлсэн сургалт нь "Тууштай байцгаая" уриан дор зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн сургалтын онцлог нь суралцагчдыг АНГЛИ ХЭЛ сурах шийдвэртээ тууштай байхад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Амьдрах ухааны багш нар 10 хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалт орно.
Мөн суралцагчдын дунд бие биедээ хариуцлагатай хамтрагчид болох "BUDDY" хөтөлбөрийг хэрэгжүүлж, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна, амьдрах ухааны чадваруудад суралцуулах зорилт тавин ажиллаж байна.