Монголын бодибилдинг фитнессийн холбоог үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн нэрэмжит Бодибилдингийн улсын аварга шалгаруулах 29 дахь удаагийн "Монголын Мистер 2020" тэмцээн 1 сарын 24, 25 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөсөн бөгөөд энэхүү тэмцээнд 62 байгууллагын 300 гаруй тамирчид бэлтгэл, ур чадвараа сорин улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны төлөө өрсөлдсөн байна. Өрсөлдөөн ихтэй улсын аваргын шалгаруулах тэмцээнд Даланзадгад сумын харьяат, “Champ” клубын тамирчин М.Эрхэмбаяр өөрийн үндсэн төрөл болох спорт модель 180 см-ээс дээш өндрийн ангилалд тэргүүн байр эзэлсэн төдийгүй, тэмцээний 6 төрлийн шилдэгүүдтэй өрсөлдөж энэхүү тэмцээний ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА болсон гайхамшигт амжилтыг үзүүллээ. Т.Эрхэмбаяр өмнөх жилүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон 2015 онд 4-р байр, 2017 онд 4-р байр, 2018 онд 3-р байр, 2019 онд 3-р байр тус тус эзэлж жил бүр амжилтаа ахиулж байсан бол энэ өөрийн төрөлдөө тэргүүн байр, тэмцээний үнэмлэхүй аварга болсон амжилтыг үзүүллээ. Дашрамд дурдахад М.Эрхэмбаяр 2018 онд дэлхийн аваргын тэмцээнээс Мөнгөн медаль хүртэж байсан юм.