Өмнөговьчууд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлснээр тусгай тоноглол бүхий 4 автомашиныг Солонгос улсаас Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Нийт Өмнөговьчуудын төдийгүй өмнөд бүсэд хамаарах ард иргэдийн авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм.
Ялангуяа сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн хийж өндөр барилга байгууламж баригдаж буйтай холбогдуулан аврах шат бүхий машинуудын хэрэгцээ шаардлага гарсан. Мөн уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн ам ихээр суурьшиж буйтай холбоотой хүн ардыг авран хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нэн тэргүүний хэрэгцээ гарч байгаа юм.
Түүнтэй холбогдуулан аврах шат бүхий 2 автомашин, бүрэн тоноглогдсон эмнэлгийн машин, 14 хүний суудал бүхий ажилчдын автобусыг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шийдэж өгсөн юм.