Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврыг гарган ажиллаж байна.
Тус албан даалгаварт олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, хурал цуглаан, зөвлөгөөн, компьютер тоглоомын газар, фитнесс клуб, бүжиг, шөнийн клуб гэх мэт олныг хамарсан арга хэмжээг хориглосон.
Албан даалгаврыг биелүүлэх зорилтын хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүд хуваарьт эргүүл хяналтыг хийх явцад нэр бүхий фитнесс клуб, биллярд ажиллаж байхын зэрэгцээ хүүхдүүд олноор цуглах, сэлгүүцэх явдал цөөнгүй тохиолдсон байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналтаа сайжруулах аймгийн Засаг даргын албан даалгаврыг бүх нийтээр мөрдөж ажиллахыг анхааруулж байна.