Хонконгийн эрдэмтэд үхлийн аюултай, шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гарган авсан тухай Хятадын “South China Morning Post” агентлаг мэдээлжээ.
“Бид вакциныг аль хэдийнэ гарган авсан. Амьтанд туршихад хэдэн сар, харин хүн дээр туршихад хамгийн багадаа нэг жил шаардлагатай” гэж Хонконгийн их сургуулийн профессор Юэн Квок-Юнг ярьсан байна.
Судалгааны багийнхан ердийн ханиадны эсрэг вакцин дээр коронавирусийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн хэсгийг нэмэх замаар шинэ төрлийн вакциныг гарган авсан аж. Эхний ээлжид зайлшгүй амьтан дээр турших хэрэгтэйг онцолжээ.
АНУ болон Хятадын эрдэмтэд мөн тусдаа коронавирусийг эмчлэх вакцин гарган авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо 6000-д хүрч, нас барсан хүмүүсийн тоо 132 болж нэмэгджээ. Дэлхий даяар нийт 17 улсад 90 тохиолдол бүртгэгдээд байна.