Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох авто замын нөхөөсийн инноваци шингэсэн бүтээгдэхүүн болох “Bitumina-Mongolia”ХХК-ийн монголдоо үйлдвэрлэж байгаа BITUFIX- хүйтэн асфальтаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын доторх 2900 орчим мкв авто замыг нөхөх, засах ажлыг эхлүүлээд байна.
Тус бүтээгдэхүүн нь цаг агаарын ямар ч нөхцөлд, агаарын болон гадаргуугийн температур харгалзахгүй, маш богино хугацаанд авто замын нөхөөсийг хийж гүйцэтгэх дэвшилтэд технологийн бүтээгдэхүүн юм.
ЗАХИАЛАГЧ: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
ГҮЙЦЭТГЭГЧ: Авто зам хариуцагч “ДАШ ЗАМ” ХХКомпани