Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргалаа. Хил хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ.
Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаах нь зөв гэж үзсэн байна.
Тодруулбал
Шийдвэртэй холбоотойгоор
Хилийн боомтуудыг хаах шийдвэрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газар онцгойлон анхаарууллаа. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай.
Сануулахад, Монгол, Хятад хоёр улс 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс 2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Эдгээр нь улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй ашигт малтмал. Монгол Улс 2019 импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм. Импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувь нь олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН ХААСАН БУСАД УЛСУУД
ОХУ гуравдугаар сарын 1-нийг хүртэл хилээ хаав
ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдсэн Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаажээ. Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Казахстан улс Хятадтай залгаа хилээ хаалаа
Казахстаны Засгийн газраас өчигдөр /2020.01.30/ коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаа зарласан. Казахстанд тус өвчний халдвар илрээгүй байгаа ч Хятадтай залгаа хилээ хаагаад байна. Ингэхдээ,
Монгол Улс хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж ажиллав
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд 2020 оны нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд дараах хязгаарлалтыг хийж ажиллав.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН
ХӨДӨЛГӨӨНД МӨРДСӨН ХЯЗГААРЛАЛТ
(2020.01.28-2020.01.31-ний хооронд)
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД
ГАДААДЫН ИРГЭД
Одоогийн байдлаар Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгаа болно.