Цогтцэций сумын гэр хорооллын айл өрхүүд дэлхийн дэвшилтэт технологи болох гурвалсан үйлчилгээ буюу өндөр хурдны интернет бүхий юнивишний үйлчилгээг ирэх гурaвдугаар сараас авах боломжтой боллоо.
Одоогоор тус сумын "Цэций" хорооллын орон сууцны айлууд л энэхүү үйлчилгээнд хамрагддаг бөгөөл шинээр гэр хороололд үйлчилгээ авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр суурилуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Цогтцэций сумын бүх өрхүүдэд "юнивишн"-ий гурвалсан үйлчилгээг авч цаг үеэсээ хоцролгүй хүссэн контент хөтөлбөрөө ухрааж, өндөр хурдтай интернет болон суурин утас хэрэглэх боломжтой болох юм.