Шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад хамтарсан баг ажиллаж байна.
Гашуунсухайт хилийн боомтод УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан хамтарсан баг ажиллаж байна.
Хил хамгаалах чиг үүргийн байгууллагууд бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гашуунсухайт, Цагаан хад орчимд хөл хөдөлгөөн багассан.
Хүнд даацын автомашины жолооч, төрийн байгууллагуудын зүгээс хилийг хаах нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсгийнхэнд уламжилж байна.
Тус боомтод ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хэрэгцээт эм, эмнэлгийн шаардлагатай зүйлсээр хангах мөн эрсдэлтэй бүс орчимд буюу Цагаанхаданд иргэдэд үйлчлэх эмч, эмнэлгийн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо.