Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа билээ. Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Цагаан хад хөгжлийн гарц" ТББ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цагаан хадад үйл ажиллагаа явуулж буй гаалийн хяналтын 20 талбайн 360 гаруй ажилчдад коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж, гар ариутгах санитол, маск, дархлаа дэмжих витамин бүхий багци гардуулж өглөө.