И-Баримтын аппликэйшн ашиглаж нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээ авах боломжтой болжээ.
Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгөө өөрийн биеэр банкнаас авдаг иргэд и-баримт аппликэйшнээр дамжуулан бүртгэлтэй дансаа холбож, тэтгэмжийн мөнгөө авч, цагаа хэмнэх боломжтой юм.
Сангийн сайд С.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа энэ талаар "Эдгээр тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг хоёрдугаар сарын 8-аас өмнө дарж ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгөө авч болно" хэмээн бичжээ. Одоогоор дээрх тэтгэмжүүдийг дансаар авдаггүй 117 мянган иргэнд ийнхүү үүсгэжээ.
Зарим тохиолдолд хүсэлт илгээх товч гарч ирэхгүй байвал аппликэйшнээ шинэчлэх шаардлагатай аж.