Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2019 оны ажлаараа улсдаа ДЭД ТЭРГҮҮН БАЙРТ шалгарчээ. Тус аймгийн хэмжээнд 2019 оныг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгож малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчид рүү хандсан олон дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэж, мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны механикжсан зоорь, дөрвөн улирлын хүлэмжийн тариалалтыг хөгжүүлжээ.