Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ирэх долоо хоногт хүйтний эрч нэмж суларч Улаанбаатар хотод ирэх даваа гарагт +2 градус, мягмар гарагт +3 градус болж дулаарах төлөвтэй байна. Гэвч цаашлаад хоёрдугаар арван хоногийн эхэн үе буюу 12-наас эхлэн хүйтний эрч эргээд чангарах төлөвтэй байна гэж цаг уурч Х.Ахметали хэллээ.
Мөн хүйтний эрч нэмж суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градустай байх төлөвтэй.
Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод урьд өмнө нь 2007, 2009 оны хоёрдугаар сарын 7, 8-нд нэмэх градус руу орж дулаарч байсан тохиолдол бий.