Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 432 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3492 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 524 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1576 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 292 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Цагаан сарын баярыг хориглож нүүрс тээврийг зогсоолоо

НИЙТЭЛСЭН: 2020-02-10 16:41 GMT+8

Улсын онцгой комисс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах шийдвэрийг гаргалаа. 

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн сайдаас гаргасан саналын дагуу шинэ коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлж Монголын уламжлалт сар шинийн баярыг нэг удаа тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаарх саналаа холбогдох байгууллага болон Ерөнхийлөгчид танилцуулснаар зарлиг гарна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. БНХАУ-ын хувьд, цагаан сарын баярын үеэр шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээг дорвитой хэрэгжүүлж чадаагүйн улмаас өвчний тархалтыг хянаж чадахгүйд хүрсэн гэдгийг тэмдэглэв. 

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2020 оны баталсан төсвийн хүрээнд зохицуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Дэлхий нийтэд ховордоод байгаа термокамерын төхөөрөмжийг шуурхай судалж худалдан авахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдад үүрэгдлээ.

Гуравдугаарт, гуравдагч орноос БНХАУ-аар дамжин ирж буй Монгол Улсын иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, вирусний сэжиг илэрсэн тохиолдолд, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлэг, ОБЕГ-ын давтан сургалт сэргээн заслын төвийг тусгайлан бэлтгэж, бэлэн байлгахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, ОБЕГ-ын даргад даалгалаа. 

Мөн хилийн Замын-Үүд сумын 100 ортой, Сайншанд сумын 50 ортой шинээр ашиглалтад орсон эмнэлгийн гэрээг яаралтай хийж, улсын комисст хүлээн авах санхүүжилтийг Улсын онцгой комисст танилцуулах, улмаар улсын хилээр нэвтэрч байгаа иргэдийг тус эмнэлэгт түр тусгаарлан байрлуулахыг үүрэг болгов.

Дөрөвдүгээрт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганцмод боомт, Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор уул уурхайн түүхий эд тээвэрлэхийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглохыг ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайдад даалгав. Гашуунсухайт боомтоос 130-190 км-ийн цаана коронавирусний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн, аюул улам ойртож байгааг сэрэмжлүүлж байна гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусний 40235 тохиолдол бүртгэгдсэнээс, 6484 хүний биеийн байдал хүнд, амиа алдсан 909 буюу өчигдрийнхөөс 97-гоор нэмэгдсэн байна. Бүрэн эдгэрсэн 3283 хүн байгааг Эрүүл мэндийн сайд хуралдааны үеэр мэдээлсэн.