Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3492 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 492 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1568 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

НИЙТЭЛСЭН: 2020-02-13 12:47 GMT+8

Өнөөдрөөс эхлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг.

Мөн Гамшгийн тухай хуульд өндөржүүлсэн бэлэн байдлыг дараах байдлаар тусгажээ.

10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:

10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;

10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.

10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.