Ѳнѳѳдѳр сумын удирдлагууд сум дундын эмнэлгийн эм тариа, ариутгал халдваргүйтгэл, шаардлагатай зүйлсийн нѳѳцийн бэлэн байдалтай танилцлаа. Сум дундын эмнэлэг нь албан хаагчдаа нэг удаагийн хувцас хэрэглэл ѳмсѳх, солих дадлага сургалтад ѳдѳр бүр хамруулж, мэдээлэл хүргэн, байнгын ариутгал халдваргүйтгэл хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл тогтмол хийж ажиллаж байна.
Иргэдэд маскаа зүүж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол угааж ариутган, шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг онцгой анхааруулж байна.
Мѳн цахим орчинд тарж буй эх сурвалж нь тодорхойгүй сѳрѳг мэдээллээс ангид байх нь та ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ болон гэр бүлийн гишүүдийнхээ дархлааг дэмжиж буй зѳв үйлдэл юм.