Мягмар гариг 2026/09/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 736 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 620 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 536 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 608 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 604 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 504 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 520 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 464 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1068 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

Мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжлав

НИЙТЭЛСЭН: 2020-02-14 20:02 GMT+8

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Орхон аймгийн хувьд мал бүхий 1,100  орчим малчин өрхөд 135  мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8,000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжилж байлаа.

Булган аймгийн хувьд  2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8.5 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж хаваржиж байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340.9 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавилаа.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

  • Аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
  • Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд өчигдөр/2020.02.13/ Орхон, Булган аймагт ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.