Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд эргүүл, хяналт хийж байгаа юм. Аймгийн комиссоос эмийн сангуудаар амны хаалтны нөөц, үнэ ямар байгаад хяналт хийлээ. Нөөц хангалттай ба нэг удаагийн маск 500 төгрөгөөр, оёсон маск 600-2000 төгрөгөөр, эмнэлгийн N95 маск 4000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ард иргэдийг маскжуулах ажлыг ХЖТ-ийн уран бүтээлчид оёдолчид, Политехник коллежийн оёдолчидтой хамтран хийж байгаа юм. Эдгээр маскнууд 600 төгрөгөөр зарагдаж байна.