Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 432 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3492 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 500 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1572 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

НИЙТЭЛСЭН: 2020-02-17 11:14 GMT+8

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

 

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр, "Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар Монголын төрөөс ахмад настнууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм. Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

 

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь Монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусний халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн. Учир нь, энэ вирусний халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ. Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

 

Вирусний өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

 

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна. Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа. Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэв.