Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 432 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3492 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 500 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1572 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

НИЙТЭЛСЭН: 2020-02-18 13:06 GMT+8

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүлж буй талаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

 

Өнгөрсөн 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монголын төр засаг, олон нийтийн байгууллага, ААН, хувь хүмүүс тус тусын шугамаар БНХАУ-д тусламж үзүүлсээр байна. Тэгвэл энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад тус аяны зорилго оршиж байгаа юм.

 

Хүмүүнлэгийн аяны ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин гарч нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл үүсээд байна. Энэ хүнд хэцүү үеийн даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэлийн дэм үзүүлэхээр өнөөдрөөс хүмүүнлэгийн аян эхлүүллээ. Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манайд ирсэн гадаадын жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийг энэхүү хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

 

ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар: “Манай олон иргэн, байгууллага, ААН БНХАУ-д тусламж үзүүлэх санаачилга гаргаж байна. Хандивыг нэг сувгаар илүү зохион байгуулалттай, үр ашигтай байлгах үүднээс нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв гэж үзсэн. Хүмүүс тус тусдаа бус Төрийн банкны нэгдсэн дансанд хандиваа байршуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, МҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо, АН зэрэг байгууллага тодорхой хэмжээгээр хандив өргөсөн байна. Саяхан Мюнхений аюулгүй байдлыг бага хурлын үеэр ДЭМБ-ын удирдлагатай уулзахад улс орон бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулалттайгаар авч чадвал хүндрэлийг даван туулах боломжтойг онцолсон. Тэр дундаа хөгжиж буй орнууд дор бүрнээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлсэн. Манай улс Цагаан сарын баярыг тодорхой хязгаартай тэмдэглэх шийдвэр гаргасан нь ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, шаардлагатай арга хэмжээг авч буйн нэг жишээ юм” гэв.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ”Манай улс БНХАУ-тай 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан боловсрол, дэд бүтцийн салбарт нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам зэрэг ашиглалтад орж, иргэдээс сайшаагдаж буй томоохон төслүүдийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ манайд 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн тоо бий. Хөрш оронд маань үүсээд буй хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” хэмээв. 

 

БНХАУ-д дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН Төрийн банкны 341303432597 тоот Хүмүүнлэгийн аян нэртэй дансанд хандиваа хийх боломжтой. Цугларсан хандивыг дэлгэрэнгүй мэдээллийн хамт 7 хоног бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгч,  хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэх юм.