Даланзадгад хотын нутаг дэвсгэрт байгаа бүх орон сууцнуудын орц, шатыг нэг удаа үнэ тѳлбѳргүйгээр ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргалаа. Тодруулбал, хоёрдугаар сарын 19 буюу ирэх гурав дахь ѳдрѳѳс эхлээд хоёр хоногт багтааж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусгана гэж албаны эх сурвалж онцолоо. Мөн иргэдийг заасан хугацаанаас өмнө орц, шатаа цэвэрлэх ажлыг ѳѳрсдѳѳ зохион байгуулж бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгааг дуулгав. Мѳн гэр хорооллын айл ѳрхүүдийн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай бодисыг зааварчилгааны хамт айл ѳрхүүдэд үнэ тѳлбѳргүйгээр тараах гэнэ. Иймд Иргэд та бүхэн зааврын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтэд идэвхтэй оролцоорой гэж тус Даланзадсумын зүгээс уриаллаа.