УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.02.18/ худалдаа, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудтай уулзах үеэрээ "Сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн" гэж ярьсан билээ.
Тэгвэл зарим банкууд өнөөдрөөс цахим золголтод уриалж, сар шинийн өдрүүдээр гүйлгээний шимтгэлээ 0 төгрөг болгосноо зарлаж эхэллээ.