Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 00.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа.
Улсын Онцгой комиссын хуралдаанаар цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор нийслэл, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөн, хот хоорондын тээвэр, нийслэлийн нийтийн тээврийн чиглэлийг улс орон даяар хязгаарлах талаар хэлэлцсэн юм.
Засгийн газар өчигдөр /2020.02.19/ хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгах шийдвэр гаргасан билээ.