Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэнтэй холбогдуулан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 5000 айл өрхийн 4300 орчим нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 7 багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж эхэлжээ.
Даланзадгад сумын ЗДТГ-ын албан хаагчид, ИТХ-ын зарим төлөөлөгчид, багийн ИНХ, сумын онцгой комиссийн гишүүд, сумын мэргэжлийн ангийн аврах бүлгүүдийн 130 гаруй албан хаагчид нэгдсэн журмаар ариутгал халдваргүйжүүллийг мэргэжлийн байгууллагын тусламжтай зааварчилгааны дагуу хлорын шохойгоор хийж байна. 02 дугаар сарын 20-22-ны хооронд ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хийж дуусгана. Иргэд бэлтгэл ажлыг хангаж хашаандаа хүнтэй, нохойгоо уях шаардлагатай байна. Ажиллаж, амьдарч байгаа орчиндоо ариутгал, халдваргүйтгэл хийлгэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд УРИАЛЖ БАЙНА.