Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 320 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 360 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3436 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 272 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1464 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

БОРЗОНГИЙН ГОВИЙН ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2020-03-04 21:10 GMT+8

Алтайн уулын торгон үзүүр Хүрх хэмээх хяраас баруун тийш маш олон булаг бүхий өргөн хоолой үргэлжлэхийг нутгийнхан  Борзонгийн говь хэмээх бөгөөд тэр нь бор зөн  (тоосго)  гэсэн үг юм.  Энд саяхан болтол хагас болон бүтэн тоосго хааяагүй байсан гэдэг юм. Зарим хүний ярих нь эртний хятад нийслэл хотоо энд барих гэж их хэмжээний тоосго буулгасан юм гэнэ лээ. Зарим нь барилга барихаар барилгачид тоосго шатаадаг бааюугаа буудуулснаас бор зөн бутарсан гэдэг юм. Юутай ч энэ тухай нэг домог ярьдагийг сонирхуулья.

      

Дээр үед юм байх Хятадын энэз хаан нийслэл хотоо хамгийн олон булаг ундарсан газар байгуулахаар  товлож зүг бүр тийш элч шинжээч нарыг явуулжээ. Эзэн хааны илгээсэн элч нарын нэг хэсэг нь Монголын өмнөд их говийн нутгаар ирж нийслэл хот байгуулахад тохирмоор олон булаг ундарсан газар олж нутгийн хүмүүсийг цуглуулж шав тавиад энэ тухайгаа хаандаа айлтгахаар бараалхаж ...... агуу их дундат гүрний алтан нийслэлийг байгуулахад тохирсон аятайхан газрыг ар Монголын нутгаас оллоо.. Алс өмнө талд нь амнаас нь алт эрдэнэс цуваж байгаа мэт ам цагаан хулганы төрхтэй нэгэн уул байна. Ар талаас нь арвин их устай рашаан булгууд ундарсан алсын бараа илхэн харагдах аглаг уудам хөндий цэлийсэн юм байна. Ийм  л сайхан нутагт их хот байгуулж болно гэж үзлээ гэжээ. Эртнээс нааш эдэлж баршгүй эрдэнэ баялагтай, идэж дуусашгүй мал сүрэгтэй энэ нутгийг эзэлж авах гэсэн оролдлогоо гүйцээхэд минь эвтэйхэн боломж гарлаа гэж хаан бодоод тэр газарт чинь тэнгэрлэг нийслэл байгуулья гэжээ.

        

Тэгээд их хотын суурь тавихаар тэрэг тэргээр ачаа хөсөг явуулж их хэмжээний зөн буулгаж гэнэ. Энэ тухай Монголын хэсэг шинжээчид сонсож мэдээд эзэрхий хааны эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэхээр зөвлөн ярилцаж нэгэн айлтгал бичиж тусгай элчээр явуулж гэнэ. Тэрхүү айлгалд: Танай мэргэн шинжээчид манай нутагт морилон ирж тансаг сайхан хот байгуулахаар май шав тавьсанг сонслоо. Олон булаг ундарсан тэр газар бол онгон зэлүүд говийн орсон буурны шаваас юм гэж мэргэчүүд тогтоолоо. Алт мөнгө цувуулсан ам цагаан хулгана шиг уул бол аргал хормойлж яваад ангаж үхсэн азай буурал эмгэний сүнс юм гэж манай төлөгчдийн мэргэнд буулаа. Иймэрхий шинжийн газар нийслэлээ байгуулахаар их эзэн таны шинжээчид ирээд буцсаныг бид дуулаад их л сэтгэл зовлоо доо гэж бичсэн байжээ.

Эзэн хаан энэ айлтгал бичгийг үзээд эрс зэвүүцэж өмнөх шийдвэрээ цуцалснаас өнөөх олон бор зөн тэндээ үлдсэн гэнэ лээ. Ийнхүү давсан бөхийн мэх муухайдаггүй, дарсан ногооны шим мууддаггүй гэдэг үг гарсан юм гэнээ гэж домог төгсдөг.

                                                                                               Ахмад багш Ц.Лувсанцэрэн

                                                                                   Фото зургийн Амартүвшин