МУ- ын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн УИХ-ын сонгууль хойшлуулах санал гаргасан хэдий ч улс төрийн намууд сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулах бэлтгэл ажлаа хийж байна. Энэ удаагийн УИХ- ын сонгууль томосгосон тойргоор явагдах бөгөөд Өмнөговь бүхэлдээ нэг тойрог болж 2 мандаттай байхаар тогтсон билээ. Ардчилсан намын хувьд УИХ-ын сонгууль нэр дэвших сонирхолтой ҮБХ-ны гишүүд оны өмнө 100 сая төгрөгийн дэнчинг намдаа тушаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ удаа 100 сая төгрөгөө төлсөн “горилогчид” өчигдөр буюу 3 сарын 30 ны өдөр намын төв байгууллагадаа нэр дэвших саналаа албан ёсоор илэрхийлж гэрээ байгуулжээ. Энэ удаа Ардчилсан намаас Өмнөговь аймагт УИХ –гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Өмнөговь аймгийн МоАХ-ын тэргүүн Х.Түмэнбаяр нар нэр дэвшихээ илэрхийлж гэрээ байгуулжээ. Ийнхүү 2 мандат дээр 3 хүн нэр дэвших саналаа илэрхийлснээр нам доторх өрсөлдөөн эхэлж буйг харуулж байна.