МАН-ын дарга У.Хүрэлсүх МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс хандив, дэнчин авахгүй төдийгүй ямар нэгэн асуудал холбогдоогүй нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан удаатай. Өнөөдрийн байдлаар МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвших хүмүүс тодорхой болоогүй ч гэлээ саяхан Өмнөговь аймагт нэгэн судалгааны байгууллагын хийж буй судалгааны хуудсанд МАН аас нэр дэвших магадлалтай гэж 5 хүнийг жагсааж судалгаа авчээ. Энэхүү жагсаалтанд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ИТХ-ын дарга Х.Сугир, Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Х.Мандахбаяр нар багтжээ. Ийнхүү 2 мандат дээр 5 хүн байгаа нь нам доторх өрсөлдөөн ихтэй байгааг харуулж байна.