Цар тахалаас урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал, хязгаарлалтын горимд шилжүүлсэн тул жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдал ороод байгаа билээ. Энэ онцгой үед Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх Даланзадгад сумаас Сум хөгжүүлэх сангийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин , эргэн төлөлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд төлөгдөх зээлийн үндсэн төлбөр, хүүг түр хугацаагаар хойшлуулж төлөх боломжийг олгож шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрт хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн зээлийн хуваарьд өөрчлөлт оруулж, энэ хугацаанд алданги тооцохгүй байхаар тусгажээ.