МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу Улсын тэргүүний сумыг хоёр жил тутамд бүс бүрээс шалгаруулдаг билээ. 2020 оны 04 сарын 11-нд Төвийн бүсийн зөвлөлийн гишүүдийн хуралдаан болж төвийн бүсийн Улсын тэргүүний сумыг шалгарууллаа. Энэхүү шалгаруулалтанд төвийн бүсийн буюу Төв, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан уул аймгийн 6 сум өрсөлдснөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум төвийн бүсийн Улсын тэргүүний сумаар шалгарч Өмнөговь аймгийн Баян-овоо сум дэд байр эзлэн төвийн бүсийн шилдэг сум боллоо. Дашрамд дурьдахад Өмнөговь аймгийн Баян-овоо сум 2000, 2008, 2017, 2018, 2019 онуудад буюу 5 удаа аймгийн тэргүүний сумаар шалгарч байсан тэргүүний сум юм.