Коронавирусээс урьдчилан сэргийлэ олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулахыг хориглосон. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа бөгөөд энэ 4 сарын14 ны өдөр Өмнөговь аймгийн удирдлагууд 15 сумын удирдлага , холбогдох албаны хүмүүстэй цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.
Энэхүү цахим хурлаар коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сум, орон нутагт хийгдэж буй ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, санхүү төсвийн байдал, цэрэг татлага, хаваржилт, мал төллөлт, өвс тэжээлийн нөөц, онцлох жилийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгч, сумдын удирдлагын санал, тулгамдсан асуудлыг сонсож ярилцлаа. Мөн онцгой нөхцөлд төрийн ажил үйлчилгээг тасралтгүй явуулах, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өглөө.